Saturday, April 16, 2011

Интернет share хэрхэн хийх вэ ?

Энэ удаад та бүхэндээ интернет share ийн тухай хичээл оруулахаар бэлдлээ. Энэ хичлээлд дараах зүйлсийг авч үзэх болно.
1. интернет share гэж юу вэ ?
2. интенет share -ийг хэрхэн хийх талаар.
Интернет share гэж юу ? интернет share гэдэг нь  өөрийн дотоод сүлжээн дэх бусад компьютерыг интернетэд орох эрхийг өгч буй хэрэг юм. Нэг үгээр хэлбэл нэг эрхээр 2 хүн интернетэд зэрэг холбогдох эрхийг олгож буй хэрэг юм.
Интернет share -ийг хэрхэн хийх вэ ?
1. start цэс рүү ороод control panel -ыг сонго.
2. Network and Internet Connections хэсэг рүү ор.
3. Network Connections хэсэгрүү орно.
4. Гарч ирэх цонхноос интернет холболтыг заасан компьютер icon дээр баруун товчоо дараад properties -ыг сонгоно.
5. Одоо та энэ хэсгээс Advanced гэсэн табруу  ороод эхний болон сүүлчийн нэг сонголтыг сонгоод  ок товч дар.
харин одоо дотоод сүлжээний тохиргоо хийнэ.
1. start цэсрүү ороод control panel руу орно.
2. network connections руу ороод lacal area connection гэсэн компьютерийн icon дээр баруун товчоо дараад properties хэсэг рүү ор.
3. Гарч ирсэн цонхны general табыг сонго. Дараа нь internet protocol (TCP/IP) дээр хоёр дар.
4. Гарч ирэх цонхноос Use the following Ip address гэснийг сонгоод дараах байдлаар бичиж өг.
эхний мөрөнд         192  168  0  1
хоёр дахь мөрөнд   255 255 255 0
гурав дахь мөрөнд  192  168   0  1  гэж бичээд ок  ок .

харин одоо та сүлжээний утасаа 2 пс дээ залгаад интернетэд орж болно. switch тэй бол бүр олон пс холбогдох боломжтой.

No comments:

Post a Comment