National Institute of Standards and Technology-оос (National Bureau of Standards нэртэй болсон) нууцлалгүй мэдээллийг хамгаалах зорилготойгоор хүчтэй cryptographic алгоритмын талаар авч хэлэлцсэн. Энэ алгоритм нь хямд, өргөн ашиг тустай, нууцлал сайтай байхыг шаардаж байсан.1974 онд IBM Lucifer algorithm-г танилцуулсан ба энэ алгоритм нь NIST-н шаардлагыг хангасан байсан. NIST нь Lucifer алгоритмыг үнэлэж National Security Agency-г элсүүлсэн.
Тухайн үед NSA-д олон хүн итгэдэггүй байсан учраас эхэн үедээ Lucifer алгоритмид үл итгэх үзэл тодорхой хэмжээтэй байсан. Олон санаа зовж буй асуудлуудын нэг нь түлхүүрийн урт байсан бөгөөд түлхүүрийн оригиналь урт нь 128 бит байсныг 56 бит болгож цөөлсөн нь олон талын ач холбогдолтой болсон.
1976-11-23-д NIST-ийн холбооны стандартаар сайжруулсан Lucifer алгоритм сонгогдсон. Тэгээд түүний нэрийг Data Encryption Standard (DES) болгож өөрчилсөн. Энэ алгоритмийг 1977 оны 1 сард нийтэд мэдээлсэн. Харамсалтай нь brute force-оор DES-ийн түлхүүрийн тоог цөөрүүлэх шаардлагатай болсон. Гэвч компьютер хурдан хөгжиж, маш хүчтэй болсноор 56 бит түлхүүр нь application-уудын нууцлалд тийм их хэмжээ биш гэдгийг зөвшөөрсөн.
Олон гологдлуудаас шалтгаалж NIST DES-ээс татгалзсан ба түүний оронд 1997 онд Advanced Encryption Standard (AES)-ийг хөгжүүлж эхэлсэн. Хэдий тийм ч DES нь өнөөг хүртэл эдийн засгийн болон бусад үйлчилгээнүүдэд өргөн хэрэглэгдсээр байна. 56 бит түлхүүр өгөхөөс илүү хүчтэй нууцлал хэрэгтэй болсон бөгөөд RSA өгөгдлийн нууцлал нь 1997 оноос хойш DES-ийн бүлгийг хөгжүүлж ирсэн. DES алгоритм нь 64 бит блокт өгөгдлийг кодлох болон код тайлдаг бөгөөд 64 бит түлхүүр ашигладаг (Хүчинтэй түлхүүрийн хэмжээ 56 бит боловч доорх тайлбарыг үз.). DES нь 16 үетэй бөгөөд гол утга санаа нь 16 удаа давтаж шифрлэгдсэн текстийг гаргаж авдаг. Үеийн тоо өсөх тусам алгоритмийн нууцлал өснө.
No comments:
Post a Comment