Sunday, April 17, 2011

Трансформатор


            Фарадийн хууль дээр үндэслэгдэн зохиогдсон элементийн нэг нь трансформатор юм. Трансформаторийн нэг ба хоёрдугаар ороомгийг нэг голд ороох тул тэр хоёроор ижилхэн тооны хүчний шугам нэвтэрнэ. Ийм учраас хоёр ороомгийн  хэмжигдэхүүн адилхан байна.  Нэгдүгээр ороомгийн ороолтийн тоо N1 , хоёрдугаар ороомгийн ороолтийн тоо N2 болог. Тэгвэл 2дугаар ц.х.х буюу индукцийн хүчдэл V2  

V2=(N2)*1N0/Ct болно.
Эдгээр хүчдэлүүдийн харьцаа V2/V1=N2/N1 болно. Хэрэв трансформаторын 1 ороомог хувьсах хүчдэл залгавал 2 ороомгийн ороолтийн тоог ихэсгэж багасгаснаар их бага хүчдэлийг гарган авч болно. Их гүйдлийнбага болох энэ тохиромжтой арга нь хувьсах гүйдлийг ашигласнаас хамаагүй хол давуутай болохыг харуулж байна.

 

Хувьсах гүйдлийн трансформатор

            Техникийн трансформатор нь дан төмөр хуудаснуудаас бүтсэн гонзгой дөрвөлжин огтлолтой шаазан хэлбэртэй байдаг.

            Гонзгой дөрвөлжний 1 тал дээр бүдүүн утсаар үйлдсэн олон биш ороодос W1-тай  ороомог а1 ба нөгөө тал дээр нь нарийн утсаар үйлдсэн олон тооны ороодос  W2-той ороомог а2 ыг тус тус суулгасан байдаг.
            Цахилгаан станцийн газар дахь альтернатив А-ийн хавгууруудийг өндөрлөгч Т1 ийн ороомог а1 тай холбоно. Түүний 1ороомог а2 ийг  бууруулагч трансформатор Э1 ын ороомог В2 той дамжуулагч утсаар холбодог. Энэ бууруулагч нь уг станцаас зуу гаруй  километрийн алс хол оршин байгаа цахилгааны энергийг ашиглах газрын дэргэд тавигдсан байдаг болно. 2 транформаторын ороомог В1 нь цахилгааныг ашиглагчид ,жишээлбэл заводын газар дахь моторууд буюу гэрэлтүүлэх хэлхээнд энергийг хуваарилах хуваарилагч салбартай дамжуулагч утсаар холбогдсон байна.
Генератораас а1 ороомогт орох гүйдлийн хувьсах тусам төмөр жааз Т1 нь туйлаа хувьсгах соронзонтой болдог юм.
Үргэлж өөрчлөгдөж соронзон талбай нь өөртэй харгалзан чиглэлтэй гүйдлийг хоёрдогч ороомог а2 т үүсгэнэ. Энэ ороомогт бас л анхны гүйдэлтэй нэг адил хувьсалтын тоотой хувьсах гүйдэл нь 1 секундэнд 100 удаа хувьсах буюу 1 секундэнд 50 үетэй  байвал хоёрдогч гүйдэл нь мөн төдий чинээ тооны үетэй байдаг. Индукцийн ц.х.х нь индукцэлж байгаа ороомог а2 ын утасны ороомгийн тоонд шууд пропорционал байх ёстой. 2 ороомог  а2 т үүсэх Е нь 1ороомог а1 дахь е д , ороомог а2 ын ороодсын тоо  W2 нь ороомог а1 ын ороодосны тоо W1 д харьцсантай  тэнцүү байна.
 
Е/е=W2/W1=Хоёрдогчороомгийн ороодсын тоо/Нэгдүгээр ороомгын ороодсын тоо
Ийм учраас энэ харьцааг трансформацлалын коэффициент гэнэ.
Цахилгаан станцад хүчдэлийг өндөрлөгч трансформаторыг байрлуулдаг байна. Хоёр трансформаторын а2 ба в2 ороомгууд ба түүнчлэн тэдгээрийг  холбосон дамжуулагчаар альтернатортой ижил үетэй хувьсах гүйдэл хүчдэл юм. Энэ хувьсах гүйдэл в2 ороомгоор гүйхдээ 2транформаторын төмөрт хувьсах соронзон талбайг үүсгэх бөгөөд тэр нь уг трансформаторын м1ороомогт бас л индукцээр  хувьсах гүйдлийг бий болгоно. В1 ороомгын ороодсын тоо нь в2 ороомгын ороодсын тооноос хэд дахин цөөн байвал в1 ийн үүсэх хүчдэл нь в2 ынхоос төдий дахин байх болно. Хоёр ороомог дахь чадал нь бараг ижил байхад в1 ороомог дахь ц.х.х нь в2 ынхоос хэдий дахин  бага байвал в1 ороомог дахь  гүйдлийн  хүч нь в2 ынхоос төдий дахин их байна.
Ийм учраас ашиглагчдын дэргэд байрлуулсан  трансформатор нь хүчдэлийг  хорогдуулагч хэрэглэл болно. Цахилгаанаар гэрэлтүүлэгчдийг гол төлөв 120-220в хүчдэлд тохирсон байх учраас хүчдэлийг ийнхүү хорогдуулах явдал юм.
Жишээлбэл: хэрэв т1 трансформаторын трансформацлах коэффициент нь 200 тай=байвал а2 ын ц.х.х нь а2 оос 200 дахин их байна. Мөн а2 т үүсэх гүйдлийн хүч нь а1 дэхь гүйдлийн хүчнээс 200дахин бага байна. (энэ нь чадлууд =e/=Eiучраас илэрхий байна.)  гүйдлийн хүчийг 200 дахин багасгавал уг дамжуулагчийн дотор джоулийн дулаан болох хорогдол нь 2002 =40000 дахин багасгах жишээтэй байна.
Үнэндээ (дээр үзүүлсэн бодлоготой зөрөх учиртай.)
Трансформаторын халалтаас болж , түүнд нэг хэсэг энерги эрх биш хорогдох ёстой байна.
Гэвч трансформаторт эргэлдэх хэсгүүд байдаггүй учраас үрэлт үүсдэггүйучир үүний ачаар ерөнхий хорогдол туйлын бага хэмжэээй байх тул трансформаторын ашигт үйлийн коэффициент нь 98%хүрч чаддаг байна. Нэгэнт трансформаторт асар их хүчдэл бий болдог учраас түүнийг сайтар хөндийрүүлэхийн тулд тосоор дүүргэсэн металь сав дотор суулгах бөгөөд  тэр нь трансформаторын ороомгуудад үүсэх дулааныг биедээ шингээж авч, хөргөвчийн үүргийг гүйцэтгэнэ.

No comments:

Post a Comment