Saturday, April 16, 2011

Транзистор

Транзистор нь өнөөгийн микроэлектроник, цаашилбал наноэлектроникийн суурь элемент юм. Анх 1948 онд Транзистор-ыг зохион бүтээсэн бөгөөд зохиогч нь Нобелийн шагналыг ийнхүү транзистор зохиосноороо хүртжээ. Транзистор нь сигналыг өсгөгч эсвэл электрон түлхүүрийн үүргээр өргөн хэрэглэгддэг хагас дамжуулагч төхөөрөмж юм. Транзистор нь нарийн, хурдан шилжилт хийх чадвартай учир өргөн хүрээний тоон болон аналог функцуудад ашигладаг. Транзисторыг хийхдээ Менделеевийн үелэх системийн IV-р бүлгийн элементүүд болох цахиур, германий ба бусад хагас дамжуулагч элементүүдийг ашигладаг. Транзистор нь хийцийн хувьд биполар транзистор болон оронгийн транзистор гэсэн 2 үндсэн төрөл байхын зэрэгцээ чадал, давтамжийнхаа хувьд бага/нам/, дунд, чадлын /өндөр/ гэж ангилагддаг.

No comments:

Post a Comment