Би чамд хайртай...
Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болцгоожээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биенээ танихийн тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай бослоноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан унэрээ тал бүрлүү цацан "Энэ сайхан унэрийг зөвхөн ус чамдаа л зориулья" гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцэгт хайртай бослоноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн усний хайр ч гэсэн анхных нь байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, ус надад хайртай болов уу? гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдагүй байв. Гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхонч дасаагүй байлаа.
Цэцэг усанд,
- Би чамд хайртай гэхэд ус,
- Би ч гэсэн чамд хайртай гэв.
Цаг хугацаа өнгөсөөр л... Цэцэг дахиад л,
- Би чамд хайртай гэв. Ус,
- Би ч бас гэлээ.
Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдэгээ дахин хэлэв. Ус,
- Би чамд хайртай гэдэгээ хэлсэн л биздээ гэв.
Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээр өвдсөн байв. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв.
Ус хайртынхаа тоггойг нь түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд,
- Би чамд унэн сэтгэлээсээ хайртай гэв.
Энэ байдалд сэтгэл нь шаналсан ус эцсийн арга болох эмч дуудав.
Эмч цэцэгийг узээд,
- Биеийн байдал найдваргүй. Түүний төлөө одоо юуч хийж чадахаасаа өнгөрсөн гэв.
Ус эмчээс хайртыгаа ямар өвчинөөр өвчилсөнийг асуув.
Эмч усруу их л нухацтай харсанаа,
- Түүнд ямарч өвчин байхгүй. Түүнийг огтхонч услаагүй байна гэв. Ус "Зөвхөн би чамд хайртай гэдэг үгээр хайраа илэрхийлж болдоггүйг" ойлгожээ.
No comments:
Post a Comment