Monday, November 22, 2010

Ч.Цэлмүүн-Шөнийн бодол

http://www.youtube.com/watch?v=ortLuAdTgs4  
Намрын тэнгэр чамайг хэн
Миний адил гомдоогоо вэ?
Найрсаг хорвоод яагаад чи
Над шиг гуниг зарлана вэ?
Бүхэл шөнөжин чи миний
Цонхны цаагуур уйлах юм
Шилэн дээр бөмбөрөх дуслууд чинь
Миний нулимстай хослох юм

Шөнийн бороо
Сэтгэлийн минь гашуун нулимс
Уулам улам ширүүсэн орооч
Уйтгар гунигийг чи урсгаач
Шөнийн бодол
Шаналах зүрхийг минь аргадаач
Тэнгэр чи асгаруулан цэлмээч
Алтан наран тусхад зам чөлөөлөөч

Нарт хорвоогийн жамыг би
Бусдын адил дагах билүү?
Сэтгэлдээ харь зүйлийг би
Эмтрэн байж дасгах гэж үү?
Хүйтэн бороо цонх дэлдсээр
Гунигтай түүхээ өгүүлэх юм
Харууслаар дүүрсэн сэтгэлдээ би
Харамгүй хайрыг үгүйлэх юм

No comments:

Post a Comment