Monday, November 22, 2010

Ч.Цэлмүүн-Шөнийн бодол

http://www.youtube.com/watch?v=ortLuAdTgs4  
Намрын тэнгэр чамайг хэн
Миний адил гомдоогоо вэ?
Найрсаг хорвоод яагаад чи
Над шиг гуниг зарлана вэ?
Бүхэл шөнөжин чи миний
Цонхны цаагуур уйлах юм
Шилэн дээр бөмбөрөх дуслууд чинь
Миний нулимстай хослох юм

Шөнийн бороо
Сэтгэлийн минь гашуун нулимс
Уулам улам ширүүсэн орооч
Уйтгар гунигийг чи урсгаач
Шөнийн бодол
Шаналах зүрхийг минь аргадаач
Тэнгэр чи асгаруулан цэлмээч
Алтан наран тусхад зам чөлөөлөөч

Нарт хорвоогийн жамыг би
Бусдын адил дагах билүү?
Сэтгэлдээ харь зүйлийг би
Эмтрэн байж дасгах гэж үү?
Хүйтэн бороо цонх дэлдсээр
Гунигтай түүхээ өгүүлэх юм
Харууслаар дүүрсэн сэтгэлдээ би
Харамгүй хайрыг үгүйлэх юм

Ээждээ

Уулын цэцэгсийг таньдаа тvvгээд ирхэд
Ухаангvй гэнэн vрээ загинасныг тань бодхоор
Ухаан сууж томоожиг дээ гэж тэр биз
Нулимс урсан хацар дээр минь асгархад
Нvvдлийн шувууд шиг яваад ЄгЄх юм шиг санагдаад
Ээжийгээ бодоод би тайвширдаг байлаа
Бурхан гэж байдаг бол
Бvv надаас холдуулаач гэж хvсэхдээ
Бусдын адил томоогvй яваагvй ээ vр чинь
Буурал таныхаа Єлмийд сЄгдЄж хонохдоо
Бvлээн гарыг тань атган суухдаа
Тэнгэрийн орноос аврал эрэн
Тэртээх оддод хvслээ шивнэсэн сэн
Буцах шувуудын адил та минь надаас явна
Буцаад наддаа ирэхгvйг чинь бодхоор
Битгий надаас яваач гэж
Битvvхэн дотроо шаналан суухдаа
Саарал энэ хорвоогийн сайхан бvхнийг зvхэн суухдаа
Сайхан явсан таныхаа тЄрхийг санан санан суухдаа
Энгэрт чинь эрхлэн энэ бие минь жаргалтай байснаа бодхоор
Энэ л биеэр минь хvй дааж нулимс минь урсана
Уулын ЄндЄр оргилд цас унаж хяруу тогтход
Ухаант ээж минь даарах вий гэсэндээ
Улаа эргэтэл таныгаа сахисансан
Зvсэр бороо шиврэн орход
Зvvд нойрондоо чилээрхэх вий гэсэндэ
Зvvрмэглэн таныхаа дэргэд шЄнийг ЄнгрЄЄсЄн сЄн
Алтан наран элчээрээ халуу дvvгэж тЄЄнvvлхэд
Ай миний хЄЄрхий ээж нарших вий гэсэндээ
Зулай дээрээс тЄЄнЄсЄн нарыг ажралгvйгээр
Зуу зуун жил таны дэргэд байхыг хvссэн сэн

Sunday, November 21, 2010

Шинэхэн шүлэг


Бэр болж аавын чинь босгоор алхсан
Бүсгүй түүнийгээ бүү уйлуулаарай
Биендээ хүндэдсэн ачаа юуг нь хүндрүүлж
Битүүхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бүү зовоогоорй

Бишгүй л нэг зовлон амьдралд зөндөө бий ч
Бичигдээгүй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий
Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгүй л юм бол
Би чиний хань гээд яах юм бэ

Хань болж гэрийн чинь тооныг түшилцсэн
Хайртай түүнийгээ бүү уйлуулаарай
Халамж дулаан эр хүний түшигээ
Харамгүйгээр ганцхан түүндээ л зориулаарай

Буурал дэлхий алдаа оноогоор дүүрэн ч
Бурхан биш хань чинь л амьдралын түшиг
Бууж, мордохын зуур нас нэмдэг хорвоод
Буруутгаж нэгнийгээ гомдоогоод яах юм бэ

Ээж болж үрийн чинь зулайг илбэсэн
Энхрийхэн түүнийгээ бүү уйлуулаарай
Эмзэг нандин сэтгэлд нь хүйтэн үгс унагааж
Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бүү гомдоогоорой

Эвдэрсэнийг нөхөж, хатууг зөөллөх сэтгэл
Энх тунх жаргал чинь зөвхөн чиний л хань
Энэрэл хайрын хязгааргүй ундарга
Эх хүн гэдгийг нь зүрхэндээ санаж амьдараарай

Хүсэлт

Тэа бүхэн энэхүү blog-оор юу уншмаар байгаагаа үлдээгээрээ.Аз жаргалын төлөө хамтдаа урагшаа залуусаа

яруу найрагаа гэж хэхэ


Утасны цаанаас дуугаараа эрхэлдэг
Уянга шvлэг бичиж эрхэлдэг
Хаа ч явсан сэтгэлд чинь эрхэлдэг
Харуулдаж, хайгаад тунирхаж эрхэлдэг
Унтах нойронд чинь зvvдээрээ эрхэлдэг
Урам нэхэж харцаараа эрхэлдэг
Уруул дэвсч худал эрхэлдэг
Уйлж, дуулж тайтгарч эрхэлдэг
Зvрхэнд чинь нуугдаж эрхэлдэг
Зоргоороо, дураараа дуудаж эрхэлдэг
Зєвдєж, буруудаж гэнэдэж эрхэлдэг
Зєрvvдэлж, зєєлєрч зvггvйтэж эрхэлдэг
Аньсаганд чинь дvрээрээ бууж эрхэлдэг
Алганы чинь хээнд зураастай эрхэлдэг
Учиртлаа зовоож, жаргааж эрхэлдэг
Угтуулж, удуулж улам л эрхэлмээр байна

LINUX


* Ubuntu десктоп хувилбар ажиллахдаа 256mb шаарддаг, gOS бас адилхан юм байна. Аль аль нь альтернатив суулгагч CD татаж аваагүй тохиолдолд амьд диск буюу суулгалгүй шууд ажилладаг диск байдаг ба суулгалтын текст горим байдаггүй. Иймээс 128mb RAM-тай тооцоолуур дээр суулгана гэж санасны гарз байв. Судлаад үзтэл xubuntu ч бас 192MB доод тал нь шаардаж байна.

За тэгэхээр түүх нэг иймэрхүү маягаар үргэлжилсний эцэст хуучин компьютер дээр суулгах линуксын сонголтыг доорх байдлаар хийлээ.

Суулгалгүй шууд CD, эсвэл USB дискнээс ажиллуулах бол:

    * 64MB хүртэл RAM-тай Damn Small Linux (DSL).
    * 64MB-аас дээш RАМ-тай бол TinyMe гээд бас жижиг линукс байна. DistroWatch-ын үзүүлэлтээр 25 дугаарт орсон линукс юм байна. Дэлгэцийн өнгө их гоёмсог. Мөн дээрх puppy linux-ын 1.0.2 хувилбараас өмнөх хувилбар ажиллана.
    * 128MB-аас дээш RAM-тай бол Puppy Linux маш хөнгөн, Xfce дэлгэцийн горимтой, нэлээд их хэрэгтэй програмуудтай, NTFS дэмждэг г.м их таалагдсан.
    * 192MB-256MB RAM-тай бол:
    * Бидний дуртай үбүнтүгийн маань Xfce дэлгэцийн горимтой хувилбар болох xubuntu хэрэглэх боломжтой. Боломжийн хувьд хамгийн өндөр боломжтой нь юм.
    * За тэгээд 256MB-аас дээш болчихвол Ubuntu маань ажиллана баярлах

Суулгах бол:

    * 64mb хүртэл RAM-тай компьютер дээр: Deli Linux Desktop Light Linux - Хэрэгтэй ихэнх хэрэгсэл бий. 486 дээр ч суудаг гэж байсан. Харин миний туршиж үзэхэд маш бага болгохын тулд график горим зэргийн хувьд бага зэрэг царай муутай болов ч үнэхээр хурдан юм билээ. Бас дээрх Damn Small Linux, Puppy, TinyMe ч бас сууна амьдаар ажиллахаас гадна бас суулгаж болно.
    * 128mb-аас дээш RAM-тай бол Puppy linux сууна.
    * 192MB-аас дээш RAM-тай бол xubuntu сууна.
    * 256mb буюу түүнээс дээш RAM-тай компьютер дээр бол Ubuntu ажиллана.

Компьютерийн эриний хайрын захиа

за энгэээд blog-ынхоо эхний мэдээгээр та бүхэндээ нэгэн сонирхолтой захиаг хүргэе.

A man loved a girl who studies computer science. He sent her a letter saying:

I LOVE YOU MORE THAN MY COMPUTER Believe me it is true...
You installed the best in me. Your picture is always in my background. You clicked my heart gently. You drive me crazy when I see you. Your love reset my life and deleted all the sadness in me. You restored my kindness after I thought it was corrupted. I'm always connected to you with more than 56 heartbeats per second. You hacked my brain and registered your name in it. You are the only one that could navigate my feelings and explore my emotions at the same time. I feel lost when I try to call you and you are not responding.

I always feel you close to me when I shut down my eyes, or when I open my windows waiting for you to pass. You are the only one that can log into my heart and never ! log out. I dream of being your only server as long as I live. You don't have to search for me, cause we are always linked to each other. I see your name everywhere, my FrontPage, my homepage and all my software. I scanned my life and found that I'm only infected by you. You are the virus I'd never remove, and why should I do? You formatted my life and added happiness to view. Believe me it is true... I love you more than my CPU :)